Tuesday, February 11, 2014

Багш хүн яагаад судлаач байх ёстой вэ?


Багш бидний хүрээлэлд байгаа хүүхдүүд олон олон орчинд, янз янзын харилцаанд оршин байдаг байна.

Сайн ажиглаарай.
Тиймээс багш нар сурагчаа судлахдаа
    1.Бие болон сэтгэл зүйн саатал байгаа эсэхийг

2.  Ерөнхий болон гоц авьяасыг /бичгийн, тооны, дүрслэл, шугам зургийн, гарын дүй, гар нүдний баримжаа/
3. Амьдарч буй орчин хүрээг судалж ялгавартай хандах ёстой.
Ялгавартай хандана гэдэг нь:
- Яс үндэс
- Шашин шүтлэг
- Нийгмийн гарал
- Хөрөнгө чинээг харгалзах биш ээ.
Ялгавартай хандана гэдэг нь судалгаандаа үндэслэн
- Зөрүүд хүүхэд байвал яаж хандах вэ?
- Залхуу хүүхэд байвал яаж хандах вэ?
- Анхаарал нь сарнимтгай бол яаж хандах вэ?
- Зожиг, ганцаардмал бол яаж хандах вэ?
- Дуугүй, дотогшоо бол яаж хандах вэ?
- Хуруугаа хөхдөг бол яаж хандах вэ? гэх мэтээр судалгаагаар илэрсэн шинжид нь, байгаа байдалд нь тохируулан ялгавартай хандаж төлөвшүүлж, хөгжүүлэхийг хэлнэ.
 Багш сурагчаа судлахдаа өргөн хүрээнд харилцаа тогтоох ёстой.





Багшийн харилцах хүрээ /жишиг/
Багш сурагчаа судлаад:
- Зөв хандлагаар харьцах уу?
- Буруу хандлагаар харьцах уу?
- Зүгээр л зөнгөөр нь орхих уу? гэдгээ ухамсартайгаар шийдвэрлэнэ.
Аль нь вэ?
Зөв хандлага:

1.Хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, хандлагыг зөв нухацтай авч үзэх

2. Хүүхдэд урам өгөх, сайн талыг дэмжих

3. Судалгаагаа ажлын үзүүлэлт болгодоггүй, нийтэд зарладаггүй

4. Судалгаагаар илэрсэн онцлогийн учир шалтгааныг олж, хүүхдэд туслах арга барилаа эрэлхийлэх, боловсронгуй болгох...
Буруу хандлага:
1.Тайлан мэдээ, ажлын шүзүүлэлэт болгохыг чухалчилдаг

2.Хүүхдийн сул талыг сайрхан ярьж, ёс зүйгээ зөрчих

3.Хүүхдэд туслах арга барилаа боловсронгуй болгохыг хүсдэггүй

4.Судалгааны нууцыг задалж, хүүхдэд нэр хоч өгөх, урмыг хугалах

5.Хүүхдийн өөртөө, бусдад итгэх итгэлийг алдагдуулдаг... 
 Зөв хандлагаар сурагчидтай харьцаж буй багш сурагчдынхаа шинж бүрт нийцүүлэн
багшлахуйн үйлээ чанартай, үр бүтээлтэй хийнэ.

Бүх зүйлд ялгавартай хандана.
Иймийн учир багш мэргэжлийн эзэмшсэн хүн бүр судлаач байх ёстой.

Та бүхэнд амжилт хүсье.


0 comments:

Post a Comment