Залуу багш нарын сургалт боллоо.

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Манай блогт тавтай зочилно уу. Энэхүү блогт та бүхэнд хэрэгтэй мэдээлэл байнга нийтлэгдэх болно.

Анхаарал хандуулсан баярлалаа.

Ad ius munere soluta deterruisset, quot veri id vim, te vel bonorum ornatus persequeris. Maecenas ornare tortor. Donec sed tellus eget sapien fringilla nonummy. Mauris a ante. Suspendisse quam sem, consequat at, commodo vitae, feugiat in, nunc. Morbi imperdiet augue quis tellus.

Wednesday, January 29, 2014

"Номын мэлмий" ТВ нэвтрүүлэг

Монгол хэлний арга зүйн багаас "Ном" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд номыг бүтээлчээр уншиж,  өөрийн бүтээл хийх чадварыг хөгжүүлэх зорилгоор "Номын мэлмий"  нэвтрүүлгийг САМА ТВ-ээр долоо хоног бүрийн бямба гаргийн 19 цагаас тогтмол явуулж эхэллээ.
- Анхны дугаарын бүтээл нь өөрийн танилцуулга байлаа.



Миний намтар- Уянгалаг танилцуулга

Миний амьдрал –миний зохиож байгаа үлгэр болой.

Би өөрийгөө өдөр бүр шинээр бүтээж яваа

хувилгаан юм.

Арван зургаа дахь жаранд асаасан зул бүлгээ.

Алтан дэвсгэртэй намрын уураг агаар бүлгээ.

Амьтны хаан алаг барын зулзага бүлгээ.

Араанд ууссан амт-шинэ сарын тал бүлгээ.

Ааван ээжин хоёрынхоо аз алдар бүлгээ.

Адууны нэртэй уулсын цахиур чулуу юмсан.

Арвайхээр эр домгийн шандас сэтгэл болсон.

Алсарсан хөх хөшигний чанадыг эрмэлзэгч бүлгээ.

Аглаг алсад бэдрэгч ажин түжин амар бүлгээ.

Анир нам гүмрүү аялагч бодрол ээдрэл юмсан.

Асар тэнгэрийн хормойд залбиран хүлээгч бүлгээ.

Айсуй цагийг зоригч алтны үртэс мэт авьяас бүлгээ.


Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Норов

Миний ертөнцөөр аялцгаана уу?


Тэртээх 1996 оны  5 сарын 25-ны өдөр ээжийгээ уйлуулж бас баярлуулсаар 3,5 кг жинтэй охин хорвоод мэндэлж билээ. Амьдрал бол баллуур ашиглахгүйгээр урладаг урлан. Энэ том урланд алдаж зурах эрх бидэнд байхгүй. Нэг л дусал хар будгийг дусаахад бүтээхийг хүссэн зураг тань үгүй болно.  Ийм л учраас амьдралдаа хичээнгүйлэн зүтгэж, өөрт олдсон жаргалтай мөч бүхнийг эрхэмлэн амьдардаг нэгэн.  Яруу найрагч О.Дашбалбар гуайн нэгэн шүлгэнд :  “Гаднаа ямагт даруу бай, гайхуулах хэрэггүй  дотроо тэнгэр мэт агуу бай” хэмээсэн байдаг.

·              Би бол тэнгэрийн амьтан  “луу  /энэ  миний дотоод мөн чанар /
·         Би бол жимсний төрөл “жүрж” /Гишгэгдэж байсан ч бас хашигдаж, шахагдаж байсан ч амтлаг исгэлэн шүүс нь үнэртэж байдаг. Энэ жимс шиг лугаа би газар ортол муулуулж байсан ч Мөнхцэлмэг байж, тэнгэрт тултал магтаж байсан ч өөрийнхөөрөө байх миний үнэ цэнэ  /
·         Би бол тооны эхлэл “нэг” /10000000000000........ асар том энэ тооны “1” гэх тоог дарахад бусад  “0” утгаа алдана бас үргэлжлэлээ алдана. Харин энэ тооны “1” бол хүн чанар, удаах “0”-үүд бол мэдлэг, чадвар, хайр,.......  гэх зүйлс. Ийм л учраас 1-рт би хүн чанарыг эрхэмлэдэг.  /
·        Би бол үсэгний хэсэг “зөөлний тэмдэг” /Хатуу, харгис, хүйтнийг зөөллөж хамгийн сайн сайхныг бусдад түгээх араншин минь   /
·         Би бол химийн элемент  “хүчилтөрөгч” /Хүмүүст амьдрал бэлэглэдэг энэ элемент шиг хамгийн хэрэгтэй, үргэлж үгүйлэгдэн дуурсагддаг нэгэн байхыг эрхэмлэдэг.    
·     Би бол байгалийн үзэгдэл “аадар бороо” /Аадар борооны дараа нар гарч энэ ертөнцийн муу бүхнийг авч одон цэцэг ногоог дэлгэрүүлж, өнгө үзэмжийг тодотгодог. Энэ л үйл мэт хийсэн бүхэн минь дуурсагдах алдартай байхын төлөө тэмүүлдэг. Иймээс энэ миний зорилго агаад мөрөөдөл  /
  Би бол “үл хөдлөх хөрөнгө” /Хэзээ ч өөрийн байрнаас үл ухрах. Энэ миний зарчим  /
Би бол эхийнхээ хүйн тасархай охин үр нь. Адгийн тэнэг биеэ магтан гэгчээр арай л дэндүүлж өөрийгөө дөвийлгөсөн байж магадгүй ээ.
Хүн гэдэг заримдаа хог новш болдог юм хойно.
Би бол хаан бууз шиг бондгор, хадардаг гахай шиг нэгэн.
Би бол далан чавганц шиг яриатай   дандаа үглэж яншдаг нэгэн.
Би бол араа бодохдоо амиа хоохойлдог адгийн муухай нэгэн.
Би бол хилэгнэн загнахдаа хэнээс ч илүү дарангуйлагч болчихдог нэгэн. Ийм л муухай ааш төрхийг би гаргадаг  даа. Гагцхүү хаан бууз, дарангуйлагч гахай, үглээ, хувиа хичээгч гэж сонсохдоо гомдож, уурлах бус инээмсэглэж хүлээж авдаг. Гэхдээ тэрхүү инээмсэглэлийн цаана 3 эргэцүүлэл оршин тогтнодог юм.
1.      Эдгээр нэр, хоч нь хэн нэгэнд намайг мөнхлөх дурсамж болон үлддэг.
2.      Шүүмжийг анд нөхөр өгч, магтаалыг атаач дайсан өгдөг болохоор хэн нь хэн бэ? гэдэг нь мэдэгддэг.
3.      Доромжлох бүрд “ долоон бурхан од” мэт гялалзах болно гэдгийг  ирлэж, хурцалж өгдөг.
Миний би гэх тодотгол ийн дуусашгүй,улам сайн сайхнаар арвижин гэдэгт итгэдэг. Түүхийг минь баялаг болгож, намтрыг минь дурсамжит үгсээр хөглөдөг найз нөхөд, гэр бүлдээ үргэлжид талархаж явдаг.

Хүндэтгэсэн цогцолбор 1-р сургуулийн сурагч   М.Мөнхцэлмэг
 


Нэвтрүүлгээр хийсэн бүтээл, нэвтрүүлгийн бичлэгийг  "Номын мэлмий"-ээс уншаарай.


Залуу багш нарын сургалт боллоо.

Монгол хэл, монгол бичиг, уран зохиолын арга зүйн баг 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нарын сургалтыг 2013 оны 12 сарын 14, 15, 16-ны өдөр Боловсролын газар, Ахлах 4-р сургуульд
1. Илтгэл бичих арга зүй
2. Ангийн ажлыг зохион байгуулах арга зүй
3. "Ном" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүтээлчээр унших арга зүй
4. Монгол бичиг заах арга зүй
5. Монгол бичиг заах арга зүй
6. Уран зохиол заах арга зүй сэдвээр харилцан туршлага солилцох, бие даан бүтээл хийх байдлаар үр дүнтэй зохион байгуулагдлаа.

Ангийн ажил зохион байгуулав.

Үзүүлэх хичээл заав.

Хэлэлцүүлэг явуулав.

Бүтээл хийх тухай үзүүлэх хичээл заав.

Сургалтанд оролцсон багш нар.

Хүүхэд бүр бүтээл хийв.

Энхтуяа багш залуу багш нарт ажлын туршлага, арга зүйгээ сурталчлав.

Монгол хэлний хичээлээр үзүүлэх хичээл заав.

Монгол бичгийн хичээлээр үзүүлэх хичээл заасныг дахин сайжруулан заалаа.


Уншигчийн бага хурал зохион байгуулах төсөл хийв.
Эсээний агуулгаар үйл явдлын зураг зурав.
Хайчилбар зураг бүтээв.
Том ном бүтээв.

Tuesday, January 7, 2014

ТУН УДАХГҮЙ

ЭНЭ БЛОГ ТУН УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ.