Wednesday, February 12, 2014

Эмпатик харилцаа гэж юу вэ?


Хүүхдийн орчинд олон төрлийн харилцаа үүсч байдаг.Энэ харилцаанаас хүүхдийн төлөвшил шууд хамааралтай гэдгийг томчууд бид ойлгодоггүй нь даанч харамсалтай, өнгөрсөн хойно нь  хүүхдийнхээ хүмүүжилгүйг гайхан шогширч суудаг нь даанч өрөвдөлтэй.Эхээс хэцүү хүүхэд, хүмүүжлийн доголдолтой хүүхэд гэж төрдөггүй аж.
Хүүхдийн орчин дахь харилцаа
Хүнд дотно найз гэж бий.Дотно найз нь жирийн найзаас ямар ялгаатай вэ? Үүнийг ялгаж ойлгож чадвал та эмпатик харилцаа гэж юу болохыг маш сайн ойлгоно.

Туршаад үзээрэй.

Гунигтай
            Баясгалантай

Хүүхэд:
-уйлж ирэх

-Инээж ирэх

-Гунигтай ирэх

-Дуугүй доошоо харж ирэх

-Сандарч тэвдсэн байдалтай ирэх

-Баяр хөөртэй ирэх энэ үед яаж эмпатик хандах вэ?

1. Би юу хэлэх ёстой вэ?, Би яах ёстой вэ?

2. Юу гэж хэлээсэй?, Яагаасай гэж хүсэх байсан бол?Аль нь зөв бодол вэ?
Хүүхэд бүрт дотроо юу ч үлдээлгүй уудлан ярьдаг дотно найз шиг нь байж сурвал эмпатик харилцаа үүснэ.Жирийн байдаг л найз шиг харилцааг үүсгэвэл энэ нь эмпатик биш симпатик харилцаа болно.
Хүн болгон өөрт нь эмпати тогтоож чадах хүнийг үгүйлж байдаг байна.




0 comments:

Post a Comment