Monday, February 10, 2014

Хүүхдийг төрсөн ордоор нь судалж, ялгавартай хандах нь



Хүүхдийг төрсөн ордоор нь судалж, ялгавартай хандах нь


Жишиг болгож Нум-ын ордны хүүхэдтэй ажиллах арга зүйг толилуулж байна.Санаа авч ажилдаа хэрэгжүүлж, туршиж үзээрэй.

ЭНЭ ОРДОД ТӨРСӨН ХҮҮХДИЙН  ОНЦЛОГ ШИНЖ
Нумын ордны хүүхдүүд их нийтэч зан төлөвтэй. Нийгмийн идэвх сайтай. Маш хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхдүүд байдаг. Наp, ус, агаар салхинд байнга байлгавал эрүүл чийрэг өсөх магадлал улам нэмэгдэнэ. Ойр дотныхондоо үнэнч. Дутагдалтай тал нь их яриа байж магадгүй. Алиа хошин зантай. Хоосон мөрөөдөлд автдаггүй. Хичээл сурлагандаа сайн. Зүтгэл дутагддаг тал бий. Бусадтай нөхөрсөг, алдаагаа хүлээж авдаг.
Сайн чанар нь шударга бус явдлыг үл тэвчдэг. Тэсвэр тэвчээртэй болгоход анхаарал тавих нь чухал.
Нумын ордонд төрсөн хүүхэд хэтэрхий хөдөлгөөнтэй. Тэдний хэрэгт дурламтгай занд нь тэвчээртэй хандаж сур.
Түүнтэй байнга нөхөрсөг харилцаж бай. Аль болох багаас нь цэвэрч нямбай, дэгтэй болгож хүмүүжүүл. Хүүхэдтэйгээ эрүүл агаарт зугаалах нь тустай. Сонирхлыг нь ном зохиол руу чиглүүлэх нь үр дүнтэй байдаг байна.
Тэгвэл энэ ордонд төрсөн бага насны хүүхэдтэй харьцахдаа
1   - Ганцааранг нь байлгаж болохгүй
2   - Хайрлаж өсгөх, хайрлаж харьцах хэрэгтэй
3   - Аливаа зүйлийн учрыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.
4   - Сайн найз нь байх хэрэгтэй.Учир нь тэд шударга, үнэнч хүмүүс
    Өсвөр насны хүүхэдтэй харьцахдаа
-    - Нийтэч шинж чанарыг нь хамт олныг төлөвшүүлэхэд ашиглах
-    - Авьяасыг нь нээн илрүүлэх
      - Яриасаг учир дуу цөөнтэй хүүхэдтэй хамт суулгах
      - Хоосон мөрөөдөлд автдаггүй учраас бие даах ажлыг бүтээлчээр өгөх, дэмжих
      - Алдаа дутагдлыг нь шүүмжлэхгүйгээр сайтар тайлбарлаж өгөх
      - Үл тоомсорлож, шударга бус харьцаж болохгүй
      - Хэрэгт дурламтгай чанарыг нь хичээлийн шинэ элемент, сэдэлжүүлэх шатанд ашиглах боломжтой
      Нумынхныг сонсох, ойлгох хэрэгтэй бөгөөд хүндэтгэж, хүлээцтэй хандаж, шударга харьцах хэрэгтэй.Нумын ордны хүүхэд экстраверт, сангвеник голлож, холерик дагалдсан темпераменттэй бөгөөд бусадтай дотно харилцааг үүсгэж харилцдаг аж. 






0 comments:

Post a Comment