Tuesday, February 11, 2014

Зөрүүд хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?


Би ээжээсээ төрөхдөө зөрүүд төрсөн гэж үү?
Зөрүүд хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?
-Хүүхдэдээ "Боль, болохгүй" гэх мэт хориглосон үгийг ширүүн дуугаар бус зөөлөн аясаар хэлж ойлгуулах хэрэгтэй.
-Зарим нэг тохиолдолд зөрүүдлээд байгааг нь анхаарахгүй орхи
.
-Эсвэл гаргаж буй ааш занг нь
дуурайж үзүүлэх аргыг хэрэглэж болно.
-Зөрүүд зантай хүүхдийг загнаж, зандрах маягаар хүмүүжүүлбэл яваандаа хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, гөжүүд нэгэн болж хувирна.
-Зөөлөн харьцах хэрэгтэй.
-Учир явдлыг тайлбарлаж зөв бурууг ялган
таниулах
- Хоолоо идэхгүй зөрүүдлэвэл идүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Цай хоол бэлэн гээд урд нь тавиад л орхи. Хүүхэд өөрөө хүссэн үедээ хоолоо хэнээр ч хэлүүлэлтгүй иднэ.
Эцэг эхчүүд хүүхдээ гуйж ятгах, эсвэл загнаж хүчээр тулгах бүртээ хүүхдийн сэтгэл зүйд зөрүүд зангийн үрийг тарьж байдаг. Хүүхдийг хүчээр хооллох нь ирээдүйд боолын хөдөлмөр эрхлэх хүнийг бэлддэг гэж сэтгэл судлаачид шоглодог байна. Учир нь ийм хүүхэд өөрийн хүслийг хатуу хамгаалах чадваргүй болж бусдын хүслийг дагадаг нэгэн болдог гэнэ.

0 comments:

Post a Comment